by

Мэдээ

М-Си-Эс Интернэйшнл компанийн төслийн баг “ТЭРГҮҮЛЭХ ХАМТ ОЛОН” боллоо 

2019 / 08 / 23

М-Си-Эс Интернэйшнл компанийн төслийн баг “ТЭРГҮҮЛЭХ ХАМТ ОЛОН” боллоо

Оюу Толгой ХХК-иас ТА БИДНИЙ БАХАРХАЛ амжилт сайшаах арга хэмжээг хагас жил тутам зохион байгуулж, компанийн үйл ажиллагааг сайжруулах үр дүнтэй санаачилга гаргасан ажилтан, уурхайн ажилд дэвшил авчирсан төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулан алдаршуулдаг байна.
8 дугаар сарын 13-нд зохион байгуулагдсан амжилт сайшаах арга хэмжээгээр ОТ-н Дулааны Станцын Өргөтгөлийн төсөл дээр ажиллаж буй манай М-Си-Эс Интернэйшнл компанийн төслийн баг “ТЭРГҮҮЛЭХ ХАМТ ОЛОН” шагналын эзэд болжээ.
Төслийн багийн хамт олонд халуун баяр хүргэе!