by

Ур чадвар

Инженеринг

“М Си Эс Интернэйшнл” ХХК нь өөрийн хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан эрчим хүч, дэд бүтэц болон уул уурхайн салбаруудад өргөн цар хүрээтэй иж бүрэн инженерингийн үйлчилгээг санал болгож байна. Бид үйлчлүүлэгчид болон түншүүддээ илүү аюулгүй, үр ашигтай, чанартай шийдлүүдийг санал болгохыг зорьж,  аюулгүй ажиллагааг төслийн бүхий л түвшинд нэн тэргүүнд тавьдаг. Энэ бүхнийг хэрэгжүүлэхдээ тухайн төслийн онцлогт тохируулан үйлчлүүлэгчдийнхээ хүлээлт, шаардлагад нийцүүлэн ажиллахад онцгойлон анхаардаг.

 

  • Зураг төслийн өмнөх иж бүрэн судалгаа
  • Техникийн оновчтой шийдэл, сонголт
  • Захиалагчтай эргэх холбоо
  • Зураг төсөл хөрвүүлэлт, экспертизийн баталгаажуулалт багтана.