by

Төслүүд

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн менежментийн төсөл

Ухаа худаг уурхайд байрлалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд “М Си Эс Интернэйшнл” ХХК нь захиалагчийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж гэрээний хэрэгжилтийг хянах, мэдээллийг зөв урсгалаар цаг хугацаанд нь хүргэх, төслийн менежментийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Монголын уул уурхайн салбарт анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус нүүрс баяжуулах үйлдвэрт  Авсрали, АНУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн иж бүрэн автомат удирдлагатай, бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжийг суурилуулсан. Нүүрсийг баяжуулж, боловсруулснаар нүүрсний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.