by

Бидний тухай

Менежментийн тогтолцоо

Бид өнөөдрийн байдлаар эрчим хүч, дэд бүтэц болон уул уурхайн салбаруудад төслийн менежмент, зөвлөх үйлчилгээ, инженеринг болон тусгайлсан техникийн шийдэл боловсруулалт, барилга угсралт, ашиглалт болон засвар зэрэг үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Чанарын менежментийн тогтолцоо

“М Си Эс Интернэйшнл” ХХК нь байгуулагдсан хугацаанаасаа хойш чанартай ажил, үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаагаа олон улсын стандартуудад нийцүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан үйл ажиллагаагаа улам сайжруулан өрсөлдөхүйц байр сууриа бэхжүүлэн үйлчлүүлэгч, түншүүдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар ирсэн билээ. Бид  2004, 2010 болон 2017 онуудад компанийн хэмжээнд чанарын удирдлагын үнэлгээг хийлгэж, манай ажил, үйлчилгээ уг стандартыг хэрэгжүүлж буйг магадлуулан ISO 9001 стандартын гэрчилгээгээ баталгаажуулсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо

“М Си Эс Интернэйшнл” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажилладаг. Аюулгүй ажиллаж, тогтвортой гүйцэтгэл гаргах нь манай бизнесийн зарчим бөгөөд бидний зорилго бол ТЭГ осол, аюулгүй байдлын үзүүлэлтээ тасралтгүй сайжруулах болно. Энэхүү зорилгоо бодитой болгохын тулд ХАБЭА-н эрсдлийн тодорхойлолт, үнэлгээ, урьдчилан сэргийлэлт болон бууруулах зэрэг арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг.