by

Бидний тухай

Түүх

“М-Си-Эс Групп“ ын ууган компани болох “М Си Эс Интернэйшнл” ХХК 1993 онд эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрдэс баялаг, эрчим хүчний салбарын шинэчлэлт, өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний тэргүүлэх инженеринг компани юм.

1993
М Си Эс группын ууган компани болох М Си Эс Интернэйшнл ХХК байгуулагдаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж эхлэв.
1997
М Си Эс Интернэйшнл ХХК-ийн Эрчим хүчний газар байгуулагдав.
Дулаан хангамжийн чиглэлээр ажиллах Энерко ХХК байгуулагдав.
2003
Шинэ техник, технологи, тоног төхөөрөмж таниулах, сурталчлах Эрчим технологийн төв байгуулагдав.
2004
Цахилгаан дамжуулах, хангах үйлчилгээний Эрчим сүлжээ ХХК байгуулагдав.
2007
Эрчим хүчний туршилт, үйлдвэрлэлийн ЭВА төв байгуулагдав.
2011
Ухаа худаг уурхай болон Цогтцэций сумд цахилгаан эрчим нийлүүлэх Ухаа худаг салбар байгуулагдав.
18 МВт хүчин чадалтай “Ухаа худаг” цахилгаан станц ашиглалтанд оров.
2013
АНУ-ын Fluor компанитай хамтарч MNFS компани байгуулав.