by

Төслүүд

НҮҮРСЭЭР АЖИЛЛАДАГ УУРЫН ЗУУХЫГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХИЙН ЗУУХАД ШИЛЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

Нүүрсээр ажилладаг уурын зуухыг байгальд ээлтэй хийн зуухад шилжүүлэх уг төслийг М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл компаниуд хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд Японы NTEC компанийн найман ширхэг ус халаалтын зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг уурын зуух болон холбогдох дэд бүтэц, бүрэн автомат, шинэ технологи бүхий хийгээр ажилладаг зуухнуудыг ашиглалтад оруулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, агаарт хаягдах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодит хэмжээгээр бууруулах юм. Түүнчлэн төсөл нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг болж байна.